Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?
Хайр дурлалыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр хайр дурлалтай учирч явсан бүсгүй хүн болгон болзоонд явж байсан. Харин бүсгүй та болзооноосоо хэзээ ч хоцорч байгаагүй юу? Тэгвэл болзоонд бүсгүй хүн хоцорч ирэхийг ер нь байх ёстой зүйл гэж үздгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл эрчүүд хоцорсон хугацаанд хүлээснээрээ тухайн бүсгүйг хэр их хүсэн хүлээж байгаагаа харуулдаг уламжлалтай. Ингээд болзооноосоо 5-10 минут хоцорч ирснээр та болзсон залуугийнхаа талаар олон зүйлийг мэдэх боломжтой юм.