Нумын ордныхны ерөнхий шинж
Махбодь: Гал
Эзэн гариг Юпитер
Бэлгэ тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, хөх ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдөр: Пүрэв
Муу өдөр: Лхагва
Азын тоо: 3,6,9, 3-т хуваагдах бүх
тоо
Бэлгэ тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, хөх ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдөр: Пүрэв
Муу өдөр: Лхагва
Азын тоо: 3,6,9, 3-т хуваагдах бүх
тоо
ЗАН БАЙДАЛ
Нумын
орднынхон их нийтэч, нөхөрсөг, хүмүүстэй харилцахдаа шулуун шударга
байдлаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай.
Түүнд атаач, өс санадаг зан байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй.
Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин
хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй.
Тэр муу
санаа агуулдаггүй. Хэт шулуун шударга зан нь өөрт нь муу. Тэгэхдээ
өөрийгөө эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. “Би хэнийг ч гомдоохыг
хүсээгүй шүү дээ” гэж байнга хэлдэг. Бүгдийг чин сэтгэлээсээ хийдэг,
үнэнч, худлаа ярихыг мэддэггүй. Түүний ов мэхгүй зангийн цаана их
ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо
тэмүүлэх зэрэг зан нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа их
өвөрмөц сэтгэдэг гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь
нум их эмзэг. Нум нь сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэр, элдэв жижиг
сажиг зүйлсийг сайн санадаг ч өмсөж явсан хүрмээ хаана тавьснаа мартах
нь бий.
Эд
зүйлээ байнга л гээж, хаядаг. Жинхэнэ нум өгөөмөр, хөгжилтэй идеалист
үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ нум нь яг л
зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана.
Тэр их
хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших, спортод дуртай. Аюул эрсдэлд
татагддаг. Нумын ордныхон аялах дуртай. Бодож байгаагаа шууд
илэрхийлдэг, хүүхдэрхүү зантай. Амьдралыг бодитоор харахыг хүсдэггүй.
Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг. Нум
бол галын тэмдэг тул их чалчаа, нууц хадгалж чаддаггүй.
Тэр
сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай,
олон найз нөхөдтэй. Бялдууч, хүний сайхан сэтгэлийг ашигладаг, эрээ
цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах гэвэл их гайхна. Түүнийг
хавчиж хяхахад бас дургүй. Эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй.
Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг.
Тэмцэх
хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн
хамгаалдаг. Амьдрал нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй,
маргааш өнөөдрөөс сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын хайртай.
Нум нь агуу сэтгэлтэй, Нум эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг
болсны учир шалтгааныг ч асуухгүй.
Харин
эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж
чадна. Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөр болгохыг
хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор 60 орчим насандаа амжилтанд хүрнэ.
Нум эрэгтэй
Нум эрэгтэй
Энэ хүн
төлөв төвшин, гүн ухаантай хүн. Нумын тэмдэг нь нумаар сум харваж буй
кентавр, энэ нь түүний хоёрдмолыг бэлгэддэг. Нэг талаас боловсролтой,
нөгөө талаас эгэл жирийн. Эхний янз бол эрдэмтэн, улстөрч, гүн ухаантан
шинжтэй.
Энэ бол
байлдагч, түүний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг
болдог. Хэдий тэр хөгжилтэй, сайхан сэтгэлтэй ч хааяа хэт өндөрт хүрэх
гэж зовдог. Тэр их сонин хүн. Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн
дээрэмчин, тэнүүлч, балмад янзтай. Эрч хүчтэй, идэвхтэй, түүнд
эмэгтэйчүүд татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгүй, хөдөлгөөнтэй,
адал явдалд дуртай. Түүний хамгаалж, өмгөөлж эсвэл тэмцэж байгаа бүхий л
зүйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа үлдээдэг.
Түүнийг
өөртөө татахын тулд юуны өмнө унаж яваа морьноос нь буулгаад, тойрон
хүрээлэгчдээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж
авахаа мартаж мэдэх хүн . Нум нь өөдрөг үзэлтэй, тун итгэмтгий учир
ихэвчлэн гэнэддэг.
Гэхдээ
хоосон мөрөөдөгч биш. Түүний мөрөөдөл боломжгүй, бодлогогүй мэт
харагдавч танин мэдэх, логик тал нь зүйд нийцсэн байдаг. Тэгээд ч хүмүүс
түүний тэмүүллийг сайшаадаггүй мөн биелэхээс нь өмнө үгүй хийхийг
хичээцгээдэг. Хувь заяа нь түүнд ямагт туслаж байдаг азтай хүн ба хааяа
энэ нь буруу шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь
заяаны хүнд цохилтын дараа буцаад хөл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас
хайр дурлалд ч байдаг.
Худал
хуурмагт дургүй тул хүний чин үнэн сэтгэлийг ямагт хайдаг. Түүнийг
дайсангүй гэж хэлэхгүй. Гэхдээ бусад ордыг бодвол илүү бага. Тэр хүмүүст
илэн далангүй сануулга өгснөөр тэд нар нь түүнд гомддог. Гэвч түүний
муу санаагүй гэдгийг ойлгодог учраас түүнийг амархан уучилдаг. Нумын
дутагдап бол ёс алдах болон анхааралгүй хайнга зан мөн. Гэхдээ тэр
зориуд хэрцгий зан гаргадаггүй. Түүний яриа шулуун, үнэн, зөв байдаг ба
бодож байгаагаа л хэлдэг. Хөгжилтэй ба хорон муу санаагүй нум ямагт
гоёмсог зүйлс бас мэдээж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг.
Тэр
төрөлхийн романтик. Нөхцөл байдлаа өөрчлөх хүсэл нь түүний амьдралын
үзэл онолыг тодорхойлж байгаа юм. Тэрбээр баруун зүүнгүй хайр дурлалын
элдэв явдалтай орооцолддог ч хүчтэй татагддаггүй. Эмэгтэй хүнтэй
харилцах харилцаагаа хөнгөн хүлээж авдаг. Өөрт нь дассан байдал
хэрэггүй, түүгээр ч барахгүй энэ нь түүнийг хүндрүүлдэг. Хэдий секс
болон эмэгтэйчүүд түүнд маш их таашаал өгдөг ч тэд түүний амьдралыг
тодорхойлохгүй. Чин сэтгэлээсээ хайр дурлалд итгэдэг гэхдээ нэг
эмэгтэйгээс амархан уйдаж залхдаг. Тэр эмэгтэй хүнд өөрийгөө бүхлээр нь
зориулчихаад дараа нь харамсахгүйгээр түүнээсээ салж чадна. Түүнд зөвхөн
сайхан дурсамж л үлдэнэ.
Түүнийг
барих хэцүү. Тэр ямагт явж байдаг ба урт удаан хугацааны холбоонд
тохирохгүй хүн. Эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүний төлөө харамсах нь ховор
байдаг. Түүний зан байдал нь ямар ч эмэгтэйг гомдооно. Эмэгтэй хүнийг
анх хараад “Чи миний янаг амраг болох тун боломжийн эмэгтэй байна” гэж
хэлэхэд тухайн эмэгтэй нь зөвшөөрөөд бэлэн болонгуут тэр “Эрэгтэй хүн
янаг амрагаа сонгохдоо хөөрхөн эмэгтэйг л сонгодог юм” гэж гэмгүйхэн
тайлбарлана.
Үүнийг
нь сонссон эмэгтэй баясч түүнд гомдохоо болино. Эмэгтэйчүүдэд сэтгэгдэл
төрүүлж чаддаг. Түүний сэтгэлийг эзэмдэнгүүт та түүний хууль ёсны эхнэр
болно гэж шийдэж магад. Гэхдээ үүн дээр эндүүрч байгаа болов уу, учир нь
тэр таныг амрагаа болгоё л гэсэн бол та эхнэр биш амраг нь байх болно.
Нумд татагдсан эмэгтэйчүүд түүнд татагдсандаа их харамсдаг.
Нум нь
хөнгөмсөг харилцааг эрхэмлэдэг. Үнэхээр гэрлэх бодолгүй л бол тантай
гэрлэнэ гэж хэзээ ч амлахгүй. Түүний хайр дурпал нь маш өнгөц байдаг.
Танд нумын илэн далангүй, үнэнч шударга зан нь татагдаж болно. Тэр бүр
урьд өмнө болсон хайр дурлалаа ярихад нь ч та дургүйцэхгүй байх. Хааяа
тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ ийм үед эмэгтэй нь түрүүлж энэхүү
саналыг гаргадаг. Хэрэв та түүнийг цэгийг нь тааруулаад барьж чадвал
танийг түүнд тохирч байна гэж шийдээд гэрлэнэ. Гэхдээ ийм гэрлэлт
гарцаагүй салахад хүргэнэ.
Түүнтэй
холбогдсон эмэгтэйчүүд холбоогоо бодит байдлаас илүү ирээдүйтэй чухал
гэж эндүүрдэг. Эмэгтэйчүүд бат бөх харилцаанд найдаж байхад нум нь
зөвхөн хайр сэтгэлийн хөнгөн харилцаа хайж байдаг. Нум сээтэгнэх дуртай,
гэхдээ түүнд зөвхөн секс хэрэггүй. Түүнд олон янзын байдап таалагддаг.
Хэрвээ эмэгтэй нь түүнд дасч байгааг мэдэрвэл бүгдийг тоглоом болгоод
сална. Та түүнийг бүх хөөрхөн хүүхнүүдийг сонирхож байдагт нь буруутгаж
зэмлэдэг харин тэр хариуд нь бүгдтэй нь нөхөрсөг, найрсаг байхыг хичээж
байна л гэж хэлнэ.
Хэрвээ
та түүнийг алдахыг хүсэхгүй байгаа бол хартай байх хэрэггүй, түүнд эрх
чөлөөг олго. Түүнээс элдэв юм битгий асуу, орхино гэдгээрээ битгий
сүрдүүлээрэй. Тэр амьдралд яаж хандаж байна яг түүн шиг хандвал түүний
эхнэр болж чадна. Та энэ эрэгтэйд хүссэн бүхнийг нь өгөх ёстой. Та
өөрийнхөө амьдралыг удирдахыг нь зөвшөөр, түүний сонирхолыг нь хуваалц,
түүнтэй хамт спортод, аялалд дурла. Түүнд өөрийн сайхан сэтгэл, өгөөмөр
ба эелдэг зангаа зориул, хэрүүл маргаан бүү үүсгэ.
Тэр
мөрөөдлөө биелүүлэхэд нь бүү саад бол, энэ үед нь та өөр юм хий. Гэхдээ
бас таныг бүрэн захирч болохгүйг ойлгуул, та ч гэсэн эрх чөлөөтэй хүн.
Магадгүй, нэг өдөр тэр танд “Эмэгтэй хүнээс хайгаад байсан бараг бүх юм
чамд байна” гэж хэпнэ. Гэрлэлтийн дараа тэр их аялах учраас бэлэн
байгаарай. Түүнд эрх чөлөө олгож, өөрөө бүх юмыг хий. Яагаад гэвэл та
түүнийг яагаад ч зогсоож чадахгүй, тэртэй тэргүй хүссэн үедээ явна.
Хэрвээ тэр буруу үйл хийвэл үүнийгээ хэлнэ.
Нумын
ордны эр үнэнч нөхөр болж чадахгүй. Өөр эмэгтэйтэй байх нь эр хүний
онцгой эрх гэж үздэг. Өөрийнхөө эр хүний чанарыг мэдрэх дуртай. Ийм л
учраас ан агнах дуртай байдаг. Тэр таныг илт шүүмжилж чадна, та үүнд нь
дасах хэрэгтэй бас түүний гомдоосон найз нөхдийг тайтгаруулах болно.
Харин нум өөрөө ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй.
Нумын
эрчүүд тансаг, тохь тухтай байх дуртай. Түүний бодлоор эхнэр хүн гэр
орноо чадварлаг авч явах, эр нөхрийнхөө эзгүйд бүх асуудлаа шийдсэн байх
мөн гэр орондоо дулаан уур амьсгал бий болгох ёстой. Тэр спортод
дуртай, тиймээс түүнтэй хамт спорт үзэж магадгүй. Хэрвээ та их дур
булаам бол хамт олныхоо дунд таныг дагуулж явна.
Хүнтэй
харилцаж чаддаггүй уйтгартай эмэгтэйд дургүй. Таны авьяасаар бахархахыг
хүснэ, тиймээс авьяасаа хөгжүүлээрэй. Тэр этгээд маягийн. Хувцасны
чанарыг нь эрхэмлэдэг, импортын ноосон цамц, ороолт, өө сэвгүй оёсон
костюм зэрэгт дуртай. Ихэвчлэн хээнцэр харагддаг.
Хүүхдэд
нэг их дуртай биш өсвөр насны хүүхдүүдтэй харилцах нь илүү таалагддаг.
Тэдэнтэй хамт аялалд явах, спортоор хичээллэх дуртай. Эрэгтэй хүүхдэд
илүү талтай, гэхдээ эмэгтэй хүүхэдтэй ч эелдэг зөөлөн байдаг. Нумын
ухаан болон мэдрэхүй нь адилхан хүчтэй хөгжсөн тул зөв, ухаалаг үйл хийх
нь ховор. Тэр бүдрээд унасан бол босоод эхнээс нь эхэлдэг. Үнэнч
шударга сэтгэлтэй тул түүнийг бараг юм бүхэн дээр өршөөж, уучилж болно.
HУM ЭМЭГТЭЙ
Эдгээр
эмэгтэйчүүд нь ч гэсэн хоёр янз байдаг. Эхнийх нь - эрэгтэй хүүхдийн
зантай. Хөдөлгөөнтэй, спортод дуртай. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд дасах
нь хэцүү. Эрх дураараа, овилгогүй, бардам, дайчин. Хөдөлгөөнтэй,
овсгоотой, хашир тэрбээр аливаа ажилд амжилт олдог. Бүх талаараа эр
хүнтэй эн зэрэгцэхийг тэмүүлдэг. Нумын ордны эмэгтэй Төвдөд байдаг
эрэгтэйчүүдийн гандан орж эрэгтэй лам нарын амьдралын тухай шуугиант
мэдээ бичихийн тулд хөхөө огтолсон гэдэг түүх ч бий.
Эдний
дунд лесби эмэгтэйчүүд их байдаг. Костюм, спорт маягийн өмд, жакет,
богино тайрсан үс гээд өмссөн хувцас, гадна төрх нь түүний зан араншинг
илэрхийлдэг. Гэвч гоё даашинз, үслэг эдлэл, үнэтэй гоёл чимэглэл,
сүүлийн үеийн үсний тайралт гээд жинхэнэ эмэгтэй шиг бас хувцасладаг.
Хувцаслалтандаа чанарыг эрхэмлэнэ. Нөгөө төрөл нь язгууртан, эрх
чөлөөтэй, ухаантай, атгаг сэжиг байхгүй эмэгтэй. Эрчүүд түүнийг шагшин
биширч, индэрт гаргахад нь мэхийн ёслоход тэр дуртай. Туүнээс урвахыг
өршөөхгүй. Гэвч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ.
Харьяат
байх дургүй тул эрх чөлөөт хайр дурлалын явдлыг эрхэмлэдэг. Хөнжлийн
цэнгэлд тэр санаачлагатай, бууршгүй. Секс нь түүний хувьд амьдрал
ахуйгаа мэдрэх боломж учраас аль болох бүрэн дүүрэн таашаал авахыг
тэмүүлнэ. Хөгжилтэй, сонирхолтой тэрбээр хайр дурлал, ажил, урлаг, спорт
гэх мэтээр амьдралыг үнэлж чаддаг. Тэр их амьдралын баяр баясгалантай
ба уран зөгнөл, өвөрмөц сэтгэмжээр дүүрэн байдаг. Түүнтэй хэзээ ч
уйдахгүй. Хүсэл сонирхолоо бүрэн хангасан тохиолдолд л жинхэнээсээ аз
жаргалтай байдаг тул таарч, тохирсон эр хүнийг сонгодог.
Гэр
бүлийн амьдралыг чухалд тооцдог ба гэр бүлээ нийцтэй болгохыг хичээдэг.
Гэхдээ амьдралаас таашаал авах хүсэп нь номхотгошгүй тул энэ нь түүнийг
гэр бүлийн амьдрапаас холдуулдаг тал бий. Түүний гадуур зугаалдаг явдалд
нь тэсвэр тэвчээртэй ханддаг эр нөхөр хэрэгтэй. Эр нөхрийнхөө ийм
явдалд ч тэвчээртэй ханддаг учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ. Нум
- эмэгтэй нь этгээд маягийн урлаг, ном, гялалзсан хамт олонд дуртай.
Эвгүй байдалд оруулах асуулт, илэн далангүй яриа нь таныг гайхшруулна.
Таны сонсохыг хүссэн бүхнийг тэр хэлэхгүй.
Энэ
эмэгтэй шулуун, учир нь тэр байгаа юмыг байгаагаар нь л хардаг. Энэ нь
мэдээж бас нэг авьяас. Тэр бас сайхан үгс ч урсгадаг. Нөхөрсөг, илэн
далангүй энэ эмэгтэй дур булаам байдлаараа таны зүрхийг бүрэн эзэмдэж
чадна. Тэр их ухамсартай, ой тогтоолттой, ямар ч нөхцөл байдалд сайн
сайханд итгэж аз жаргалтай байж чаддаг. Өөрт нь ашиггүй байсан ч, та
түүнийг худал хэлээсэй гэж хүсч байсан ч нум -эмэгтэй худлаа ярьдаггүй.
Үнэн үг хэлснийх нь хариуд уурлаж, хашгирах хэрэггүй тэгвэл тэр
гомдсондоо тэсэрч магадгүй. Тэр эрх чөлөөтэй тул ганцаараа амьдарч
чадна.
Тэд нэг
газраа удаан байх дургүй. Энэ ордныхон эрэгтэй, эмэгтэй аль нь ч төрөл
төрөгсдөөсөө холхон байдаг. Нум - эмэгтэй нь байнгын хөдөлгөөнд дуртай.
Түүнийг хүчээр албадах юм бол ээж, хайртай хүн нь ч байсан үгэнд нь
орохгүй. Гэхдээ үүн дээр нэг анхаарах юм байна.
Хэдийгээр
захирагдах дургүй ч, та юм бүхэн дээр хатуу байх хэрэгтэй, учир нь сул
дорой эрд туйлын дургүй. Та бүсгүй хүнтэй харилцаж чадна гэдгээ
мэдрүүлбэл түүнд таатай байх болно. Харин нум - эмэгтэй хайртай хүнийхээ
төлөө ч өөрийнхөө хувь хүний чанарыг үгүй хийхгүй. Түүнд номхон,
дуулгавартай зан байдаггүй. Энэ ордны эмэгтэйчүүдийн ихэнх нь
нөхөрлөлийг хайр дурлалтай андуурдаг.
Нэлээн
илэн далангүй байдаг ч сээтэгнэдэггүй. Юу мэдэрч байна яг тэгж л ярьдаг
ба үйлддэг. Түүний хэт илэн далангүй зан нь бусдад буруу бодол төрүүлж
магад. Сэтгэлийн тэнхээтэй, бардам зан нь хэцүү нөхцөл байдлаас авардаг.
Зүрх сэтгэлийнхээ шаналалыг тоглоом тохуу болгож чаддаг. Танаас
хагацахдаа зөндөө их уйлах ч тантай үүсгэсэн хайрын харилцаа түр зуурын
байсан гэж найзууддаа хэлнэ. Нумын үнэнч шударга занд нь эргэлзвэл
түүнийг эгдүүцэхэд хүргэнэ.
Нум -
эмэгтэй нь итгэмээргүй идеалист хүн. Эрх чөлөөг үнэлдэг, түүнийг
гэрлүүлэхийн тулд нэлээн хүч зарцуулна. Өөрийгөө эрчүүдтэй эн тэнцүү гэж
үздэг учир ёсорхоод байдаггүй. Гэвч түүнд эмэгтэйлэг шинж байлгүй
яахав. Нум эмэгтэйд хартай эр нөхөр тохирохгүй, учир нь тэр нөхөртөө
үнэнч биш байж болно гэж үздэг. Эрч хүч нь буцалж тэрбээр адал явдалд
дуртай. Бүх тохиолдолд өөрийгөө илэрхийлэх, тодруулах. Эгэл жирийн
байдалд үнэхээр дургүй, тийм учраас хайрт хархүүгээ өглөөнөөс орой
хүртэл ажиллахыг хэзээ ч албадахгүй. Мөнгөн дээр тогтдог амьдрал түүнд
сонин биш. Тэр үнэнч шударга. Тиймээс өөрийн нэр төр, хүмүүсийн бодолд
хөнгөмсөг ханддаг.
Тэр ёс
суртхууны өө сэвгүй байдлаараа бахархдаг учраас тойрон хүрээлсэн
эрчүүдийг үл тоомсорлодог. Далд утга, давхар санааг ер ойлгодоггүй
болохоор шальдар бульдар онигоо сонсоод инээж магадгүй. Тэд итгэмтгий,
гэнэн байдгаасаа болж эмзэг болдог. Ухаан болон зүй тогтол нум эмэгтэйн
зүрхийг хамгаалдаггүй, зүрх нь ихэвчлэн эмтэрсэн байдаг. Нум эмэгтэй нь
жаахан болхи, эв хавгүй. Та түүнийг ажиглаад үзээрэй, тэр гудамжаар
гоёмсог гунхан алхаж явж байгаад замын хажуу дах довжоонд бүдэрнэ,
тэнцвэрээ олохын тулд мухлагнаас барих мөртөө хэдэн хайрцаг унагаана.
Гэхдээ
түүний амьдралын баяр баясгалан, найрсаг ба нөхөрсөг зан нь эвгүй
байдлаас авардаг. Ийм үед тэр болхи гөлөгийг санагдуулна. Мөнгө түүнд
сонин биш. Тэр аялахад ямагт бэлэн байдаг, үүнийг нь ч өөрчлөх
боломжгүй. Танд хамт явах, эсвэл түүнд итгээд ганцаар нь явуулах сонголт
л байгаа. Хайр дурлал болон гэрлэлтэд хүйтэн ханддаг хандлага нь түүнд
мэдрэмж дутагдаж байгаа юм шиг санагдуулна, гэвч тийм биш. Хайрын тухай
кино, дурлалын роман уншаад тэр уйлдаг. Магадгүй таны хамгийн анх өгч
байсан хайрын захиаг ч хадгална. Тэр эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байх
дуртай ч тоос арчих, цэвэрлэх, угаах, ор хураах гэх мэтийн ажилд дургүй,
бүр үзэн ядна.
Гэрийн
үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяа даатгана. Хийхээс өөр аргаүй үед гэр
орноо цэвэр, тохилог байлгахын тулд бүх чадлаараа хичээнэ. Галын
өрөөндөө байх гэж нэг их дурлахгүй болов уу. Түүнд хоол хийх хүсэл бараг
төрдөггүй. Жинхэнээсээ гомдсон үед хорсолтой нэгэн болж хувирна, гэхдээ
өгүүлбэрээ дуусгаж амжилгүй юу хэлснээ мартчихдаг. Тэр хэзээ ч гутранги
хүнтэй хамт байж чадахгүй. Нум эмэгтэйн хүүхдүүд өөрийг нь шүтэн
хайрлах болно.
Ер нь
хүүхдүүдийн дунд эвтэй байж чаддаг. Тэдний гэрт хүүхдүүдийнх нь найз
нөхөд байнга зочилж байх болно. Эхийн үүрэг нум эмэгтэйг ядраадаггүй.
Зочдоо түүн шиг эелдгээр угтаж, сайн зочилж, зугаацуулдаг хүн байхгүй.
Өөрсдийг нь дуртайяа хүлээж авдгийг зочид нь ч мэдрэх болно. Та түүнийг
чөлөөтэй байлгавал тэр танд үнэнч, итгэлтэй байж, таныг хайрлана.
Бусад ордтой тохирох нь
Хоньны орднынхон руу хүчтэй татагдаж, тэдэнд нийтлэг
чанар олон байдаг ч гэрлэлт нь таагүй байна.
Үхэртэй хайр дурлал үүсэх ба харилцан бие биеэ таалж,
сайхан гэр бүл болдог.
Ихэртэй гэрлэлт нь таагүй байна.
Мэлхий, нумыг хайрлана. Нумын эрх чөлөөтэй байдал нь
түүнийг их зовооход хүргэнэ. Гэхдээ нумын эрч хүч, мэлхийг
өөрчлөх чадвартай.
Нум ба арслангийн хооронд нийтлэг зүйлс их байдаг. Чин
үнэнч, тэсвэргүй, үнэнч шударга мөн адилхан зан араншинтай.
Гэрлэлт нь аз жаргалтай байна.
Хэдий охин ба нум бие биедээ татагдах ч гэрлэлт нь
азгүйтнэ.
Жинлүүртэй эвээ амархан олж, бат бөх гэр бүл болно.
Хилэнцтэй бие биеэ хүндэлдэг, тэдний хооронд нөхөрлөл ба
хамтран ажиллах нь амархан.
Матартай олон нийтлэг сонирхолтой, матрын чухал байдал
нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бүл
болно.
Хумхтай гэр бүл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй,
хөдөлгөөнтэй, бие биеэ их таашаана. Аз жаргалтай гэр бүлд нь саад
болох цорын ганц зүйл бол нумын тогтворгүй байдал.
Загасны ордод хүчтэй татагдана гэвч зарчмын зөрчилдөөнтэй
байдаг тул гэр бүл нь аз жаргалтай байх нь ховор.
чанар олон байдаг ч гэрлэлт нь таагүй байна.
Үхэртэй хайр дурлал үүсэх ба харилцан бие биеэ таалж,
сайхан гэр бүл болдог.
Ихэртэй гэрлэлт нь таагүй байна.
Мэлхий, нумыг хайрлана. Нумын эрх чөлөөтэй байдал нь
түүнийг их зовооход хүргэнэ. Гэхдээ нумын эрч хүч, мэлхийг
өөрчлөх чадвартай.
Нум ба арслангийн хооронд нийтлэг зүйлс их байдаг. Чин
үнэнч, тэсвэргүй, үнэнч шударга мөн адилхан зан араншинтай.
Гэрлэлт нь аз жаргалтай байна.
Хэдий охин ба нум бие биедээ татагдах ч гэрлэлт нь
азгүйтнэ.
Жинлүүртэй эвээ амархан олж, бат бөх гэр бүл болно.
Хилэнцтэй бие биеэ хүндэлдэг, тэдний хооронд нөхөрлөл ба
хамтран ажиллах нь амархан.
Матартай олон нийтлэг сонирхолтой, матрын чухал байдал
нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бүл
болно.
Хумхтай гэр бүл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй,
хөдөлгөөнтэй, бие биеэ их таашаана. Аз жаргалтай гэр бүлд нь саад
болох цорын ганц зүйл бол нумын тогтворгүй байдал.
Загасны ордод хүчтэй татагдана гэвч зарчмын зөрчилдөөнтэй
байдаг тул гэр бүл нь аз жаргалтай байх нь ховор.
Энэ ордонд төрсөн алдартнууд
Нострадамус, Мария Стюарт, Бетховен, Марк Твен, Ппеханов, Сталин, Черчилль, Де Голль, Жуков, Карнеги, Дисней
ЭРҮҮЛ МЭНД
Нумынхан ихэвчлэн тамирчин маягийн булчинлаг биетэй, эрүүл чийрэг, урт удаан насладаг ч ухаан нь саруул, ой тогтоолт нь сайн хэвээрээ байдаг. Ерөнхийдөө эрүүл мэнддээ анхаарал тавьдаг. Эрт унтана, идэвхтэй хэв маягаар амьдрахад нь хэрэгтэй учраас хааяа хатуу идээ хүртдэг. Үе үе хөнгөн, хийсвэр зангаас болон хэт идэх ба согтууруулах ундаа уух хандлагатай. Үүнээс болж эрүүл мэндээ муудуулах эрсдэлтэй. Эм тариаг эмчийн зааваргүй, дураараа хэрэглэдэг.
Эмзэг
эрхтэн нь уушги, элэг, цөс, гар, мөр, хөл, ташаа, гэдэс. Бэлхүүс, нуруу,
арьс нь эмзэг. Таргалах хандлагатай, ихэнх нь нас ахих тусам илүү
намбатай болдог, гэхдээ ноомой, сул дорой болохгүй. Спортод дурласнаар
гэмтэж болзошгүй, гэхдээ өвчний эсрэг шаргуу тэмцэж эдгээдэг. Удаан
өвдөж, оронд удаан хэвтэж чаддаггүй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Нум нь залуу наснаасаа боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа амжилтад хүрдэг. Нум сурахыг, шинэ зүйлийг танихыг хүсдэг.
Агуу гүн
ухаантнууд энэ ордод төрсөн. Эд бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс.
Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа
солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай
ханддаг. Нум эмэгтэй нь ажил албандаа эрчүүдтэй мөр зэрэгцэн урагшилж,
өрсөлддөг. Хамт олны дунд ажиллах нь илүү тохиромжтой.
Өөрөө ч
дуртай. Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ
ордныхон байдаг. Нөгөө талаар тэр сайн цалинжах чадваргүй. Азгүйтэх нь
их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий.
Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай. Түүнд тохь
тухтай байдал чухал. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэтэрхий
дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингүй байдгаас болдог.
Нум
амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаантан, лам, сүмийн ажилтан ба
шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор,
нийгмийн зүтгэлтэн, улстөрч болно. Мөн алдартай тамирчин, машины болон
морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч,
сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн
эзэн, худалдаачин болно.
ХАЙР ДУРЛАЛ, ГЭР БҮЛ
Нум нь
галд харьяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй. Тиймээс агаар эсвэл
гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай
харшиж, газартай зөрчилдөнө. Нум нь галын тэмдэг ч хонь, арслан шиг цог
мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж
нэг бол гэнэт бөхдөг.
Сумаа
хаашаа харваснаас шалтгаалж дотроо хоёр янз байдаг. Эхний нум нь оюун
санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу,
төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон
хүнтэйгээ хуваалцдаг.
Дараагийн
нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелэшгүй мөрөөдөлд
автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүний
хувьд спорт, адал явдал юм. Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан
дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэлийг шийдэж чаддаггүй, удаан
боддог. Түүнийг “барьж авах” тун хэцүү.
Харин
нэгэнт л гэр бүлтэй болохоор шийдсэн бол аз жаргалтай байна. Азгүй
гэрлэлт ховор тохиолддог. Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ
сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг, чин
үнэнчээр ханддаг. Тэр өмчирхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй.
Түүнийг үнэнч биш гэж буруутгавал тэр тэсэхгүй.
Хэрүүл
хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг. Нумын эрэгтэй эргэн
тойрноос ялгарч байгаа хүнийг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн өөр орны
өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна.
Хотын
захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг
мэдрэх дуртай. Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай.
Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлахад цаг
гаргадаг.
No comments:
Post a Comment