Миний блогд тавтай морил

5/8/13

Та хоёрын амьдрал юун дээр тогтдог вэ?

AROUND MY LIFE

Та хоёрын амьдрал юун дээр тогтдог вэ?

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Rapunzel
Олонхи хүмүүс бидний амьдрал хайр дээр тогтдог гэж хэлдэг. Харин таны амьдрал чухам юун дээр тогтдог вэ. Бүрэн дүүрэн хариулт олохгүй байгаа бол, эсвэл өөрийнхөө бодолд эргэлзэж байгаа бол доорхи асуултуудад хариулаад үз. Тэгэхдээ эхнэр, нөхөр хоёр тус тусдаа асуултад хариулаарай.........................

  • 1. Тэр миний санаа бодлыг байнга сонсдог.
  • 2. Тэр намайг бүрэн ойлгодог.
  • 3. Намайг үл тоосон байдал гаргадаггүй.
  • 4. Бид бие биеэ үргэлж сонсдог.
  • 5. Нэгнийхээ санаа бодлыг хүндэтгэдэг.
  • 6. Тэр надад байнга анхаарал, халамж тавьдаг гэж би боддог.
  • 7. Миний хэлсэн үг түүний хувьд үнэ цэнтэй байдаг.
  • 8. Бидний гаргасан шийдвэрт миний санаа чухал үүрэгтэй байдаг.
  • 9. Бидний харилцаа маш их хайр дээр тулгуурласан.
  • 10. Бид бие биеэ үнэн сэтгэлээсээ сонирхдог.
  • 11. Би түүнтэй байнга хамт байх дуртай.
  • 12. Бид маш сайн анд найзууд шиг л байдаг.
  • 13. Бид хүнд хэцүү үед ч ойлголцож чадна.
  • 14. Тэр миний үзэл бодол маш анхааралтай ханддаг.
  • 15. Хань маань намайг дур булаам гэж үздэг.
  • 16. Надад үргэлж халуун дотноор ханддаг.
  • 17. Би өөрийгөө түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж боддог.
  • 18. Тэр намайг биширдэг.
Хариулт
Хэрвээ та хоёр тус, тусдаа долоогоос цөөн удаа “тийм” гэж хариулсан бол та хоёрын амьдрал хайр, хүндэтгэлээр хомс байгаагийн илрэл. Иймээс хэрэв харилцаагаа хадгалахыг хүсч байвал та хоёр бие биедээ илүү анхаарал тавих хэрэгтэй болжээ.

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Rapunzel
Амралтын өдөрт тань зориулж амтлаг муссны жор орууллаа. Найрлаганд нь олдоц сайтай бүтээгдэхүүнүүд орсон ба хийхэд ердөө 20-хон минут шаардагддаг завгүй эзэгтэй таны цагийг хэмнэнэ.
Порц: 4-6 хүн
Түвшин: Хялбар
Найрлага:
• 3 аяга жижиг хөөсөнцөр чихэр (marshmallow)
• ¼ аяга цөцгийн тос
• 250 гр шоколад, жижиглэж хэрчсэн
• 1/4 аяга буцалсан халуун ус
• 1 аяга өтгөн крем
• 1 цайны халбага ваниллийн охь
Хийх арга:
Хөөсөнцрөн чихэр, цөцгийн тос, шоколад, усаа хамтад нь нэг саванд хийж гал дээр тавина. Дунд зэргийн гал дээр зөөлөрч хайлтал нь байлгаад, авч хөргөнө. Энэ хооронд тогтмол хутгахаа мартуузай. Дараа нь кремээ, ваниллийн охьтойгоо цуг тусдаа саванд хийж, өтгөртөл нь хутгаад, хөрч эхэлсэн шоколадны хольцон дээрээ хийснээр нягтавтар, өөгүй, зөөлөн мусс тань бэлэн болно. Муссаа 4-6 шилэн аяга, эсвэл жижиг тавган дээр олгоно.

No comments:

Post a Comment